Үйлдвэрлэгч бүлэг амны хаалт оёж хандивлалаа

А.Эрдэнэбаатар, zavkhan.mn
2020 оны 04 сарын 08

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд өнгөрсөн 2019 онд нийт 24 үйлдвэрлэгч бүлгийг байгуулж дэмжлэг үзүүлсэн билээ. Тэдгээр бүлгүүдийн нэг, найман гишүүнтэй “Алтан утас” бүлэг нь “COVID-19” вирусын цар тахлын эсрэг өөрсдийн санаачилгаараа нөөц боломжиндоо тулгуурлан амны хаалт оёж Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө. Амны хаалтны хэрэгцээ их байгаа энэ үед орон нутагтаа хувь нэмэр оруулж буй үйлдвэрлэгч бүлгүүддээ талархал илэрхийлье. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://worldvision.mn/грантын-төсөл/ хаягаар үзнэ үү.

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв