“Эрчимтэй хөдөлгөөн-Эрүүл амьдрал” цахим хичээлд идэвхтэй хамрагдахыг уриалж байна

А.Эрдэнэбаатар, zavkhan.mn
2020 оны 04 сарын 08
Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, "Амка Dance” сургалтын төв, Л.Ванганы нэрэмжит Хөгжим жүжгийн театр, Ахмадын ордон хамтран дэлхий нийтийг цочроосон коронавирусний /Covid-19/ халдварт цар тахлын эсрэг ард иргэдийнхээ дархлааг дэмжих зорилгоор идэвхитэй хөдөлгөөний цуврал онлайн дасгалыг бэлтгэн хүргэж байна.
 
Мөн иргэдийнхээ хүсэлтийн дагуу монголын язгуур бий биелгээний онлайн сургалтын явуулахаар боллоо.
 
Бий биелгээ сурснаар:
✅Хөдөлгөөний эвсэлтэй болох
✅Хувь хүний дотоод сэтгэл гэрлэн бүрхүүл бүрэн сэргэнэ
✅Сүүлийн үед эмч нар бий биелгээгээр хичээллэхийг ихээр зөвлөж байна
✅Хөдөлгөөний дутагдалтай хүмүүсийн хувьд нурууны муруйлт болон суулт, хүзүү байнга хөшиж чилэх, хөөрөх шинж тэмдэг болон цаашлаад бөгтөр нуруутай болохоос урьдчилан сэргийлнэ
✅Бий биелгээ нь хүний биеийн үе мөчийг нэг бүрчлэн хөдөлгөдөг
✅Дархлааны тогтолцоог бэхжүүлж, хүний биеийг зөв хөгжихөд тусална
✅Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хоолны дуршил болон сэтгэл санааг тогтворжуулдаг
✅Өв тэгш бие галбиртай болж таргалалтаас ангижирна.
 
Идэвхтэй хөдөлгөөнөөр оюун санааны хувьд илүү өөдрөг үзэлтэй болж, амьдралын идэвх нэмэгдэнэ.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 94929668 утсаар лавлана уу.

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв