Завхан аймагт “өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр хоёр төсөл хэрэгжинэ

А.Эрдэнэбаатар, zavkhan.mn
2020 оны 04 сарын 08
Япон Улсын Элчин сайдын яам, Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн барилга, Эрдэнэхайрхан сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг засварлахаар боллоо.
 
Энэхүү төслүүд хэрэгжсэнээр Эрдэнэхайрхан сумын хүүхэд багачуудын сурч боловсрох орчин сайжирч, Тосонцэнгэл болон тойргийн сумд, Архангай, Хөвсгөл аймгийн хил залгаа сумдын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв