Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом завхан аймгийн ЗДТГ-с аялалаа эхлүүллээ

А.Эрдэнэбаатар, zavkhan.mn
2020 оны 04 сарын 08

Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомыг Завхан аймгийн Биеийн тамир спортын газар 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өгсөн юм.

Ийнхүү ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал “Цом”-ыг хүлээн авч хандив дэмжлэгийн талаар ажилчин алба хаагчиддаа танилцуулан аялуулж Олимпийн хөгжлийг дэмжих санд Тамгын Газрын хамт олноос 380,000 төгрөгний хандив өргөж олимпод оролцох баг тамирчид багш дасгалжуулагчиддаа арвин их амжилтыг хүсээд монгол хүний эрэлхэг зориг, тэсвэр хатуужил, авьяас билгийн бэлгэдэл Монгол Төрийн алтан соёмбот эрдэнийн далбаагаа Бразилын тэнгэрт олон удаа мандуулж, аялгуу эгшиглэнт, сүр жавхлант төрийн дуулал мөн олон удаа эгшиглэх ерөөл өргөлөө.

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв