Аймгийн засаг дарга нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт “ нялх, бага насны хүүхдийн хоол тэжээл” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

А.Эрдэнэбаатар, zavkhan.mn
2020 оны 04 сарын 08
“Бага насны хүүхдийн хоол тэжээл”-ийг насны онцлогт нь тохируулан хийж орон нутагт олдоцтой түүхий эдээр баяжуулж хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд зохион байгуулж аймгийн Эрүүл мэндийн салбарын 30 тогооч хамрагдсан байна.
Сургалтын багшаар Нийгмийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн хоол судлаач эмч, магистр С.Тунгалаг багш ажиллаж, орон нутгийн түүхий эд материалыг ашиглан 27 нэр төрлийн хоолыг гардан хийлгэсэн байна. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 481 дугаар тушаалаар батлагдсан “Нялх балчир насны хүүхдийг хооллох заавар”-ыг ажилдаа хэрэгжүүлэх, хоолны цэс зохиох, илчлэг шимт бодис тооцоолох зэрэг арга зүйд суралцан тогооч нар бага насны хүүхдийн хоолны CD, гарын авлагаар хангагдаж, шинэ мэдээллийг олж авсан нь энэхүү сургалтын гол үр дүн байсан юм.

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв