• Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих
2025-05-16 өдөр
  • Login
Zavkhan.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
Zavkhan.mn
No Result
View All Result
Home Технологи

АНУ-ын шинэ хориг Оросын банкны секторын 80 хувийг хамрав

2022-02-25
in Технологи
0
АНУ-ын шинэ хориг Оросын банкны секторын 80 хувийг хамрав
0
SHARES
Share on FacebookShare on Twitter

АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден пүрэв гаригт ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авснаа зарласан.

Цагаан ордны тэргүүн мэдэгдэл хийх үеэрээ “Путин бол түрэмгийлэгч. Тэр бол дайныг сонгосон. Одоо Путины сонголтын үр дагаврыг тэр өөрөө болон ОХУ үүрэх болно. Цогц хориг арга хэмжээ нь ОХУ-ын эдийн засагт нэн даруй болон цаг хугацааны явцад томоохон хүндрэл учруулна” гэсэн юм.

Хориг арга хэмжээний хүрээнд:

-ОХУ-ын банкны системийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг хамгийн том санхүүгийн байгууллага болох “Sberbank” болон түүний 25 охин компанийг АНУ-ын санхүүгийн системээс хасах

-ОХУ-ын хоёр дахь том банк болох “VTB” банк болон түүний 20 охин компанид бүрэн хориг тогтоох

-“Bank Otkritie”, “Sovcombank OJSC” болон “Novikombank” зэрэг Оросын өөр гурван том банкинд бүрэн хориг тогтоох

-ОХУ-ын төрийн өмчит “Sberbank”, “AlfaBank”, “Credit Bank of Moscow”, “Gazprombank”, “Russian Agricultural Bank”, “Gazprom”, “Gazprom Neft”, “Transneft”, “Rostelecom”, “RusHydro”, “Alrosa”, “Sovcomflot” болон “Russian Railways” гэх 13 компанийг АНУ-ын зах зээлээс мөнгө босгож, хөрөнгө оруулалт татахыг хориглох

-Оросын улс төр, бизнесийн нөлөө бүхий долоон хүн тэдгээрийн гэр бүлд виз олгохыг хориглож, хөрөнгийг нь царцаах

-ОХУ-ын армид хориг тогтоох

-Оросын технологийн импортыг хориглох

-Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн ойрын хүрээллийн долоон хүн, тэдгээрийн хамаарал бүхий нийт 25 хүн болон тус улсын төрийн өмчит хоёр банк, зэвсэг үйлдвэрлэгч есөн компанид хориг тогтоох зэрэг арга хэмжээ авсан байна.

ОХУ-ын Төв банкны мэдээлснээр 2022 оны эхний байдлаар тус улсын ДНБ-д эзлэх нийт банкны секторын актив ойролцоогоор 90 хувь байгаа юм. Тэгвэл АНУ-ын хоригт орсон банкууд нь Оросын нийт банкны салбарын 80 хувийг эзэлж байна.

Гэвч Жой Байдены танилцуулсан хоригт ОХУ-ын эрчим хүчний компаниуд болон Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг шууд чиглэсэн арга хэмжээ тусгагдаагүй нь шүүмжлэл дагуулж байгаа юм.

Цагаан ордны зүгээс Оросын эрчим хүчний салбарт хориг тогтоосноор газрын тос, байгалийн хий болон шатахууны үнийн огцом өсөлт явагдана. Энэ нь эдийн засгийн хориг бус эсрэгээрээ Путины хэтэвчийг зузаалах алхам болно. Бид өөрсдийн болон холбоотнуудынхаа эдийн засагт хохирол учруулах ёсгүй. Уг хориг нь зөвхөн ОХУ-д хохирол учруулах зорилготой гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл баасан гаригийн арилжааны байдлаар Москвагийн хөрөнгийн биржийн “MOEX” индекс 20.08 хувиар унаж, нэгж үнэ нь 92.54 болсон байна. Ингэснээр “MOEX” индексийн ханш 2020 оны гуравдугаар сараас хойш анх удаа хоёр оронтой тоо болжээ.

Мөн рублийн ханшийн сулрал үргэлжилж, ам.доллартай харьцах харьцаа өнөөдрийн байдлаар 85.5-д хэлбэлзэж байгаа нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт юм.  

Эсрэгээрээ пүрэв гаригийн арилжааны хаалтын байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн биржийн “S&P 500” индекс 1.5 хувь, “NASDAQ” 3.3 хувиар тус тус өсжээ.

Гэсэн ч сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн зах зээл дээрх брэнт маркийн газрын тосны ханш 2.04 хувиар өсөж, баррель тутамд 101.12 ам.доллар хүрсэн бол Оросын “Sokol” 3.48 хувь өсөж, 101.32 ам.доллар, “ESPO” 4.73 хувиар өсөж, 101.34 ам.долларт хүрээд байна.  

Previous Post

С.Амарсайхан: Украинд байгаа 30 орчим иргэнийг яаралтай татаж авах үүрэг өгсөн

Next Post

Хятадын онгоцууд Тайванийн агаарын орон зайд нэвтэрчээ

Next Post
Хятадын онгоцууд Тайванийн агаарын орон зайд нэвтэрчээ

Хятадын онгоцууд Тайванийн агаарын орон зайд нэвтэрчээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох мэдээ

Монгол улс дахь вакцины нэмэлт тунд хамрагдалт

Монгол улс дахь вакцины нэмэлт тунд хамрагдалт

3 years ago
Сүүлийн 24 цагт нийслэлд 1454, орон нутагт 531 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт нийслэлд 1454, орон нутагт 531 тохиолдол бүртгэгдлээ

3 years ago
Цахим аймаг болох бодлогыг тууштай хэрэгжүүлнэ

Цахим аймаг болох бодлогыг тууштай хэрэгжүүлнэ

1 year ago
Канье Уэст гэр бүлээ буцааж нэгтгэхийг бурхнаас гуйв

Канье Уэст гэр бүлээ буцааж нэгтгэхийг бурхнаас гуйв

3 years ago

Мэдээний ангилал

  • Нийгэм
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

Халуун сэдвүүд

Injury report Kemba Walker Kevin Durant Klay Thompson NBA Trade Deadline Trade Report Trade Update

Сүүлийн мэдээ

Улсын аварга тэмээчинтэй болно

Улсын аварга тэмээчинтэй болно

2024-01-30
Судалгаагаар Сантмаргаз, Завханмандал сумуудын бэлчээрийн доройтол 1-3 жилд сэргэх боломжтой байна

Судалгаагаар Сантмаргаз, Завханмандал сумуудын бэлчээрийн доройтол 1-3 жилд сэргэх боломжтой байна

2024-01-30
Иргэний бүртгэлийн 16 үйлчилгээг киоск машинаас авдаг болжээ

Иргэний бүртгэлийн 16 үйлчилгээг киоск машинаас авдаг болжээ

2024-01-30
Ерөнхий боловсролын сургуулиуд цахим ухаалаг ангитай болно

Ерөнхий боловсролын сургуулиуд цахим ухаалаг ангитай болно

2024-01-30
 Идэр, Тэс, Завхан голын ус маш цэвэр гэж үнэлэгджээ

 Идэр, Тэс, Завхан голын ус маш цэвэр гэж үнэлэгджээ

2024-01-30
Отгон суманд -45 градус хүйтэн хоножээ

Отгон суманд -45 градус хүйтэн хоножээ

2024-01-30
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгожээ

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгожээ

2024-01-30
Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж байна

Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж байна

2024-01-30
Итгэлтэй утаснаас 300 гаруй хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьжээ

Итгэлтэй утаснаас 300 гаруй хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьжээ

2024-01-30
Ойн туруутан амьтдын өвөлжилт хүнд байна

Ойн туруутан амьтдын өвөлжилт хүнд байна

2024-01-30

Их уншсан

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
Zavkhan.mn

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Мэдээллүүд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

No Result
View All Result
  • Home
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Сумд
  • Улс төр

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In