Шүдний эрүүл ахуй бол биеийн эрүүл ахуй юм. Үс сайхан бол зүс сайхан гэдэгтэй адилаар таныг гоо сайхан харагдуулах хамгийн чухал зүйл бол эрүүл гялалзсан шүд билээ. Тиймээс бид энэ удаа та бүхэнд амны хөндийн эрүүл ахуйг мөрдөх 8 зөвлөмжийг танилцуулж байна.
- Шүдийг өдөрт 2 удаа, 2 минутын турш угаах
- Шүдний эмчид тогтмол үзүүлж зөвлөгөө авах
- Сахар ихтэй хүнсний зүйлээс татгалзах
- Шүдээ угаах боломжгүй үедээ сахаргүй бохь зажлах
- Ам зайлагч ариутгагч тогтмол хэрэглэх
- Архи тамхинаас татгалзах
- Спортоор хичээллэхдээ шүдний хамгаалах хэрэгсэл хэрэглэж занших
- Шүдний утас тогтмол хэрэглэж хэвших
Амны хөндийн эрүүл ахуйгаас үүдэн гарах өвчлөлүүд:
- Цус харвалт
- Зүрх судасны өвчин
- Уушгины өвчин
- Шүд цоорол
- Буйлны үрэвсэл
- Эвгүй үнэр
- Чихрийн шижин
- Шүдгүйдэл
- Амны хөндийн хавдар
Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв