Өчигдөр буюу 3 сарын 1ний өдөр 08:38 цагт ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан ухаан алдсан гэсэн дуудлага, цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагаар БГД-ын Цагдаагийн 2-р хэлтэс газар дээр очин, хэргийг шалгахад дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтан 31 настай Д ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан баржээ. Одоогоор хэргийн талаар хяналт, шалгалт явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.