Монголд амьдардаг Украины иргэд тайван жагсаал зохион байгуулж байна.
Тэд ” Украин улсад байгаа бидний гэр бүл, найз нөхөд маш их айдастай өдөр хоногийг өнгөрүүлж байна. Оросын дайралт Украин улсад хүнд нөхцөл байдлыг авчирсан. Ийм нөхцөлд төвийг сахих нь байдлыг улам хүндрүүлнэ. Монголчууд энэ дайнд өөрсдийн байр сууриа илэрхийлэх эрхтэй. Харин дуугүй өнгөрч болохгүй. Украин улсын жирийн хотууд бөмбөгдөлтөд өртөж нөхцөл байдал маш хүнд байна. Энэ бол хоёр улсын асуудал биш дэлхий нийтэд хамааралтай асуудал. Дэлхийд энх тайван хэрэгтэй болохоос дайн хэрэггүй” гэлээ.