Их Британийн эрх баригчид тус улсын агаарын орон зайд нэвтэрсэн Оросын ямар ч онгоцыг саатуулж болно гэдгээ мэдэгдлээ. “Би Оросын ямар ч нисэх онгоц Их Британийн агаарын орон зайд нэвтрэхийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзнэ. Хааны засгийн газар ямарваа Оросын нисдэг тэрэгнүүдийг агаар дээр саатуулж, буцаах болно. Олон мянган гэм зэмгүй хүмүүс үхэж байхад бид Путины ойр дотнын хүмүүсийн хэвийн амьдрах чадварыг боомилно” гэж Их Британийн Тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Грант Шаппс твиттер хуудсандаа нийтэлжээ.
Мөн Японы хамгаалах хүчний онгоц гуравдугаар сарын 8-нд сум нэвтэрдэггүй хантааз, дуулга болон бусад хамгаалалтын хэрэгслийг Украин руу тээвэрлэсэн байна. Тус үйл ажиллагааг Японы Батлан хамгаалах яам твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. “Украин руу сум нэвтэрдэггүй хантааз, дуулга хүргэхийн тулд “KC-767 Комаки” агаарын баазаас хөдөлсөн. “JMOD/JSDF” Украинд туслахын тулд бүхий л хүчин чармайлтаа үргэлжлүүлэх болно” гэж твиттер хуудсандаа бичжээ.