Казахстаны Аir Astana компани гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Орос руу нислэг үйлдэх, энэ улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэхээ зогсоож байгаагаа мэдэгджээ. Энэ нь арилжааны нислэгүүд Оросын агаарын орон зайд ниссэн тохиолдолд даатгалд хамрагдах боломжгүй болсонтой холбоотой гэж тайлбарласан байна.
“Агаарын тээврийн компани нислэгүүдээ нэн хурдан сэргээхийн тулд Казахстаны засгийн газартай энэ асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэнэ. Нислэг нь цуцлагдсан зорчигчид тийзээ эргүүлэн өгч, мөнгөө буцаан авахыг хүсье” хэмээн Air Astana компанийн мэдэгдэлд өгүүлжээ.
Үүнээс өмнө, гуравдугаар сарын есний өдөр энэ компани болон түүний охин компани болох FlyArystan Оросын ихэнх хотууд руу нислэг үйлдэхээ зогсоосон юм. Үүнийгээ “үйлдвэрлэлийн шалтгаанаар” хэмээн тайлбарлаж байв.