Гурван настай хүүхдүүдийн цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулахыг эсэргүүцсэн эцэг эхчүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр төв талбайд цуглаан хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Тэд өнөөдөр шаардлагынхаа хариуг авахаар Төрийн ордны гадаа цуглажээ.
Жилийн жилд хүүхдийг азтай, азгүй, харьяаллын болон харьяаллын бус хэмээн ялгаварлан гадуурхахыг зогсоохыг шаардаж байна. Хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагаас үүдэн осол гэмтэл өртөх эрсдэлтэй тулгардаг. Мөн ээжүүд нь ажил хийх боломжгүй байна. Тиймээс эцэг эхчүүд
-Төрийн өмчийн барилгуудыг цэцэрлэг болгох
-Хувийн хэвшлийн цэцэрлэгийн төлбөрийг 50 хувиар бууруулах гэсэн хоёр шаардлагыг тавьж байна.
Хэрэв энэ хоёр шаардлагыг хангаж чадахгүй бол “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэж нэмэгдүүлэхийг шаардаж байна.