Өмнөд Солонгос улсад сүүлийн жилүүдэд гарсан хүүхдийн хүчирхийллийн хамгийн аймшигтай хэрэг гэгдээд буй үрчилж авсан охиноо хөнөөсөн этгээдэд шүүхээс 35 жилийн ял оноолоо.
2020 онд Жон Ин хэмээх бяцхан охин нэгэн айлд үрчлүүлсэн бөгөөд 16 сартайдаа нас барсан юм. Задлан шинжилгээний дүгнэлтэд түүний үхлийн шалтгааныг хэвлийдээ хүнд гэмтэл авсны улмаас нас барсан хэмээн тэмдэглэсэн байдаг бөгөөд хүчтэй гэмтлээс үүдэн дотуур цус алдан улмаар нас барсан аж.
Охиныг таван сарын турш байнгын хүчирхийлэл дунд байлгасан бөгөөд яснууд нь хугарч хэдийнээ бороолсон, биед нь олон тооны хөхрөлт бий болсон байжээ.
Охиныг үрчилж авсан ээж хүчирхийлдэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр охины дээрээс дэвсэлж, газар савсан байж болзошгүй гэмтлүүд тогтоодсон бөгөөд прокурорууд түүнийг өргөж авсан ээжид цаазын ял оноох хүсэлт гаргасан ч дүүргийн шүүх 35 жилийн хорих ял оноосон байна.
Харин түүний нөхөрт 5 жилийн хорих ял оноосон бөгөөд уг хэрэг олон нийтэд ил болсны дараа улс орон даяар эцэг эхэд хатуу шийтгэл ногдуулахыг уриалж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан билээ.