• Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих
2023-11-29 өдөр
  • Login
Zavkhan.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
Zavkhan.mn
No Result
View All Result
Home Технологи

ЯДУУ УЛС БАЙХАД ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ БИШ ГЭЖ ҮҮ?

2022-05-19
in Технологи
0
ЯДУУ УЛС БАЙХАД ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ БИШ ГЭЖ ҮҮ?
0
SHARES
Share on FacebookShare on Twitter

Та бид нийгэмд үйлчилж буй системийн нэг л эргүүлэг. Энэ систем яаж ажиллахаас хамаарч хэсэг нь баян болж, хэсэг нь ядуу болж, хэсэг нь хоёр идэхгүй хоосон хонохгүйг хичээж амьдардаг. Гэхдээ танд үйлчилж буй системийн дүрмийг ойлгохгүй амьдарна гэвэл та нүдээ боогоод машин барьж байгаатай адил.Өдөр тутмын шийдвэр гаргалт, ажил мэргэжил, амьдралдаа өөрөө л шийдвэр гаргаад байгаа мэт боловч таны шийдвэр гаргалтад систем хэрхэн нөлөөлж буйг бодох хэрэгтэй. Бидэнд уг систем нь боломж олгоод байна уу? Эсвэл боломжийг нь хулгайлж байна уу? гэдгийг бодох хэрэгтэй. Би энэ талаар л та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.

НЕОЛИБЕРАЛИЗМЫН АСУУДЛУУДӨнөөгийн системд тэгвэл ямар асуудлууд тулгарч байна вэ? Неолиберал эдийн засагт буусан систем нь төгс байсангүй. Тиймдээ ч олон асуудлыг өөртөө дагуулсан. Бодлогын тогтворгүй байдал ихээр үүсэв. Улс орнууд даяарших биш дангааршиж, амь амиа бодох бодлого барьж эхэлсэн 2010 оноос хойш улс орнуудад бодлогын тодорхой бус байдал давамгайлсан. Дэлхийн 200 орчим улсаас тал нь улс төр, бодлогын тогтворгүй байдалд байна. Бид зэвсэг барьж бие биетэйгээ байлдаагүй ч дэлхийн 3-р дайн нь өөрөө эдийн засагт өрнөж байна. Ковидоос өмнөх худалдааны дайнаас бид харах боломжтой.

1. Баялгийн тэгш бус хуваарилалт даамжирсан.Өнөөдөр дэлхийн хүн амын 1 хувь нь дэлхийн баялгийн хагасыг эзэмшиж байгаа бол дэлхийн хүн амын тал хувь нь баялгийн 1.4 хувийг эзэмшдэг. Энэ бол баялгийн хуваарилалт хэрхэн явагдаж буйг харуулна.Гэтэл энэ үзэгдэл дээрдэж байна уу? дордож байна уу? гэдгийг топ баян хүмүүсийн хөрөнгөөс харах боломжтой. 2009 онд дэлхийн 380 тэрбумтаны хөрөнгө дэлхийн хүн амын 50 хувьтай тэнцдэг байсан бол 2018 онд 26 тэрбумтантай тэнцэх болжээ.

2. Хөгжиж буй орнууд өрийн хавханд ихээр өртөж байна.Өнөөдөр дэлхий бүтээсэн баялгаасаа хэд дахин өндөр өрийг бий болгосон. Энэ өр хэрхэн бий болов? Дэлхийн хөгжлийн хөдөлгүүр дэлхийн 2-р дайны дараах 30 жил хурдтай өсөж байв. Гэвч 1980-аад оны үед энэ өсөлт саарсан. Шалтгаан нь юу байв? Эдийн засгийн хамгийн том хэрэглэгч болох өрхүүдийн хэрэглээ буурсан. Яагаад? Учир нь тэр их өсөлтөөс тэд хүртэж хангалттай чадсангүй. Цалин нь хүссэнээр өссөнгүй. Тиймээс дараагийн эрэлтийг нэмэгдүүлэх гол арга нь зээл байв. Өрхүүд моргейж, машин, хэрэглээ гээд бүх төрлийн зээл авах боломжтой болсон. Улмаар эдийн засаг зээлийн систем рүү ингэж шилжсэн юм. Одоо Засгийн газар нь ч, өрх нь ч, хувийн сектор нь ч бүгд зээлтэй. Өрийн дарамтад байна. Сүүлийн 10 жилд л гэхэд дэлхийн өр 4 дахин нэмэгджээ.

3. Уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдсан.Аж үйлдвэрийн хувьсгал, өсөлтийн араас хэт хөөцөлдсөн нь дээр дурдсан нийгмийн асуудлуудаас гадна байгаль орчинд ихээхэн сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, түүнээс улбаатай амьтдын амьдрах бүс нутаг өөрчлөгдөж, вирус тахлын тодорхой шалтгаануудыг үүсгэсээр байна. ДҮГНЭЛТТэгэхээр бидэнд үйлчилж буй энэ систем баялгийн тэгш бус хуваарилалт, өрийн дарамт, бодлогын тогтворгүй байдал үүсгэж, уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгалаа. Дэлхий нийтээр хямралаас гарах гэж зах зээлд их хэмжээгээр мөнгө цутгадаг уламжлалт бодлого нөлөөлөхөө байж байна. Хөрөнгө оруулалтын чиг хандлагууд өөрчлөгдөж байна. Онолын хувьд, эдийн засаг унахад хөрөнгийн зах ч унадаг. Гэтэл өнөөдөр эдийн засаг уналттай хэрэглэгчийн хүлээлт муу байхад хөрөнгийн захын үзүүлэлт, үл хөдлөхийн үнэ, түүхий эдийн үнэ бүх цаг үеийн хамгийн өндөр түвшиндээ хүрээд байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн систем өмнөх шигээ ажиллахаа больж байна. Улмаар хямралаас сэргэлт, өсөлтөөс уналтын хооронд явсаар бид ямар хөгжлийн түвшинд хүрэх гээд буйгаа ч ойлгохоо байв. Эдийн засаг гэж зүгээр нэг хий хоосон зүйл байдаггүй. Үүний цаана хүмүүс байдаг. Тэгэхээр энэхүү өсөлт гэх зүйл хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх, ажилтай байлгах, аз жаргалтай байлгахад чиглэж байвал бид сая хүртээмжтэй өсөлт гэж ярих ёстой. Гэтэл бидний тоглож буй системд энэ хүртээмжтэй өсөлт уриа, лоозон мэт болжээ. Гэлээ гээд энэ системийг орлож чадах систем гарч ирэхгүй л байна.Эцэст нь энэхүү систем бидэнд олгогдсон сонголт уу? хувь заяаны тулгалт уу? гэдгийг та тунгааж нэг үзээрэй

Previous Post

Ж.Байдены охин коронавирусний халдвар авчээ

Next Post

Хэдхэн долоо хоногийн дотор хөх томруулах хэрэгсэл зохиогоод олон саяыг луйвардсан эрийн түүх

Next Post
Хэдхэн долоо хоногийн дотор хөх томруулах хэрэгсэл зохиогоод олон саяыг луйвардсан эрийн түүх

Хэдхэн долоо хоногийн дотор хөх томруулах хэрэгсэл зохиогоод олон саяыг луйвардсан эрийн түүх

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох мэдээ

Питер Динклэйж “Цасан цагаан ба долоон одой” амьд үйлдлийг дахин хийсэн нь “хоцрогдсон” гэж хэлэв

Питер Динклэйж “Цасан цагаан ба долоон одой” амьд үйлдлийг дахин хийсэн нь “хоцрогдсон” гэж хэлэв

2 years ago
Бразилд аадар борооны улмаас 117 хүн амиа алджээ

Бразилд аадар борооны улмаас 117 хүн амиа алджээ

2 years ago
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болно

2 months ago
“Зэс эрдэнийн хувь”-д эрдэнэтчүүд сэтгэл хангалуун байвал сайн, биш бол Засгийн газар анхааралдаа авна

“Зэс эрдэнийн хувь”-д эрдэнэтчүүд сэтгэл хангалуун байвал сайн, биш бол Засгийн газар анхааралдаа авна

2 months ago

Мэдээний ангилал

  • Нийгэм
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

Халуун сэдвүүд

Injury report Kemba Walker Kevin Durant Klay Thompson NBA Trade Deadline Trade Report Trade Update

Сүүлийн мэдээ

Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна

Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна

2023-10-04
Эрдэмтэн судлаачдын бүтээлийг орон нутагт сурталчилж байна

Эрдэмтэн судлаачдын бүтээлийг орон нутагт сурталчилж байна

2023-10-04
Хүүхдүүдэд шинжлэх ухаанч байх ойлголт, хандлагыг төлөвшүүлжээ

Хүүхдүүдэд шинжлэх ухаанч байх ойлголт, хандлагыг төлөвшүүлжээ

2023-10-04
Идэр сумын сургуулийн багш нар улсын дунджаас дээгүүр түвшинд үнэлэгджээ

Идэр сумын сургуулийн багш нар улсын дунджаас дээгүүр түвшинд үнэлэгджээ

2023-10-04
Жилд 4000-6000 гаруй хадгаламжийн нэгж баримтад нягтлан шалгалт хийдэг

Жилд 4000-6000 гаруй хадгаламжийн нэгж баримтад нягтлан шалгалт хийдэг

2023-10-04
Цахим орчны талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байгаарай

Цахим орчны талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байгаарай

2023-10-04
Улиастай сум орчны бохирдлыг багасгахын тулд хавар, намрын улиралд их цэвэрлэгээ хийдэг

Улиастай сум орчны бохирдлыг багасгахын тулд хавар, намрын улиралд их цэвэрлэгээ хийдэг

2023-10-04
Таримал тэжээлийн ургацын хэмжээ нэмэгджээ

Таримал тэжээлийн ургацын хэмжээ нэмэгджээ

2023-10-04
Улаан хальст саримсыг малын бууцаар бордож органикаар тариалдаг

Улаан хальст саримсыг малын бууцаар бордож органикаар тариалдаг

2023-10-04
Тарваган тахлын эмнэл зүйтэй өвчтөний биеийн байдал сайнгүй байна

Тарваган тахлын эмнэл зүйтэй өвчтөний биеийн байдал сайнгүй байна

2023-10-04

Их уншсан

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
Zavkhan.mn

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Мэдээллүүд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

No Result
View All Result
  • Home
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Сумд
  • Улс төр

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In