Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр Архангай, Өвөрхангай зэрэг төвийн бүсийн аймгуудад улсын чанартай нийт 311 км авто зам болон таван байршилд төмөр бетон гүүрийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөснийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр тус банкны төлөөлөгчидтэй уулзахдаа онцолжээ.
Мөн Өвөрхангай аймагт үндэсний логистикийн платформ, мах, махан бүтээгдэхүүнээр төрөлжсөн жишиг логистикийн төвийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах аж. Энэхүү ажил нь “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжих гэнэ.