Булган аймгийн брэнд гэгдэх “Айрагны баяр” нь энэ жилээс “Айраг наадам” болж буй бөгөөд энэ сарын 13-14-ний өдрүүдэд тус аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт өргөн дэлгэр зохион байгуулагдаж гэж байна.
Энэхүү наадмын зорилго нь ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” нэршлээр Монгол улсаа төлөөлөн албан ёсоор бүртгүүлсэн айраг үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээн авч ирж, түгээн дэлгэрүүлж буй малчид, адуучдыг хамруулан зохион байгуулагддаг уламжлалттай бөгөөд монголын хамгийн том адуун соёл, Айргийн баяр болгох юм.
“Айрагны наадам” мөн “Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд болж байгаагаараа монголын соёлыг дэлхийд таниулахад нэн ач холбогдолтой.. Энэхүү наадмын өдрүүдэд эрийн гуурван наадам, шагайн харваа, айрагийн соёлын иж бүрдэл болсон уламжлалт уралдаан наадгай, соёл урлагийн хөтөлбөрүүд, аялал жуулчлалын экспо болох бөгөөд дэлгэрэнгүй хөтөлбөрийг зургаас үзнэ үү.