• Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих
2025-05-16 өдөр
  • Login
Zavkhan.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
Zavkhan.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Хотгойд ястны 56.1 хувь нь Тэс суманд оршин сууж байна

2024-01-30
in Нийгэм
0
Хотгойд ястны 56.1 хувь нь Тэс суманд оршин сууж байна
0
SHARES
Share on FacebookShare on Twitter

Тус аймгийн суурин хүн амын 99.2 хувийг халхчууд эзэлж, өмнөх тооллогоос 0.1 пунктээр буурсан байна.

Завхан аймгийн Статистикийн хэлтсээс сонирхолтой статистик мэдээллийг олон нийтэд зориулж мэдээлдэг уламжлалтай. Энэ удаад аймгийн хэмжээнд амьдардаг суурин хүн амын үндэс угсааны талаарх сонирхолтой мэдээллийг өгч байна.

“Хүн амын тоо” гэдэг нь тодорхой хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоог илэрхийлнэ. Хүн амын тоог бэлэн болон суурин хүн амаар тооцдог. Суурин хүн ам гэдэг нь тухайн засаг захиргааны нэгжид 183 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа хүн амыг хэлнэ.

Харин бэлэн хүн ам гэдэг нь тооллого явуулж буй үед тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа нийт хүн амыг буюу байнга болон түр хугацаагаар амьдарч байгаагаас үл хамаарч хэлнэ. Бэлэн хүн амыг хүн ам, орон сууцны тооллогоор 10 жилд нэг удаа тодорхойлдог. 

Тухайлбал дөрвөд, хотгойд, баяд ястан нь 32-57 хүнээр 2010 оны тооллогоос өссөн бол казах, мянгад, барга ястан 18-32 хүнээр цөөрсөн байна.

Аймгийн нийт хүн амын дотор халх 99.2 хувь, дөрвөд 0.2 хувь, баяд, захчин, торгууд, өөлд, хотгойд ястан 0.1 хувийг эзэлж байна. Дөрвөдүүдийн 25.0 хувь, казах ястны 35.7 хувь, баяд ястны 32.5 хувь нь Улиастай суманд оршин сууж байгаа бол өөлд ястны 40.0 хувь нь Их-Уул суманд, хотгойд ястны 56.1 хувь нь Тэс суманд оршин сууж байна гэв.

Завхан аймагт оршин сууж буй хотгойд ястныг онцолбол, тэд “Тэсийн голын нүүдэлчид” нэртэй өв соёлын наадмыг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай.

Тэсийн голын Монголчууд-2023 наадмын үеэр

Тодруулбал, зуун зуун жилээр ундаалж ирсэн Тэсийн гол дагуу нутагладаг хотгойд, баяд, урианхай ястнуудыг нэгтгэж, нүүдэлчин соёл, өв уламжлалыг гадаад дотоодын жуулчдад сурталчлан таниулж буй энэхүү наадмын зохион байгуулагчид нэгэн голын хүүхдүүд нэгдэх нь чухал гэдгийг онцолдог.

Учир нь наадамд оролцогчид гурван аймаг, найман сумаас цугларч, Тэс голынхоо уснаас хэдэн үеэрээ ундаалж ирсэн гэдгээрээ амь нэгтэй байдаг төдийгүй ус голоо хамтын сэтгэлээр хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншил, бэлчээрээ нүүдэл сэлгээтэй даац багтаамжид тохируулан хэрхэн аж төрөн суугаагаа хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээхийг зорьдог.

Завхан, Хөвсгөл, Увс аймгийн найман сумын Засаг дарга нарт энэ жилийн наадмын үеэр эвийн бэлгэдэл болгож, найман сум, нум гардуулан өгсөн. Тэсийн голын нүүдэлчид наадмыг жил бүр өөр аймаг, сумдад уламжлан зохион байгуулахдаа эв эеийн бэлгэдэл болгох зорилготой юм.

Тэсийн голын наадмын үеэр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж буй нь

Тэсийн голын монголчууд наадмын үеэр, Чингүнжав, Жалханз хутагт, Хотгойд. Баяд, Урианхай ястны музей үзүүлж, адуучин тэмцээн, хүчит бөхийн барилдаан, тэсийн хурдан хүлгүүдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.

Мөн цагаан уул үүлдрийн хонь, мах, сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, хотгойд, урианхай, баяд ястны өв соёл, заншил таниулах зорилгоор даахь үргээх ёс, хуримын ёс, унага тамгалах ёс, эсгий хийх ёс зэрэг олон сонирхолтой танин мэдэхүйн үйл ажиллагаануудыг хүүхэд залуучуудад зориулан зохион байгуулдаг тухай Тэсийн голын монголчууд төслийг санаачлагч Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Гүррагчаа хэллээ

Previous Post

Орон нутгийн үйлдвэрлэлээр иоджуулсан давсны хэрэгцээгээ хангадаг

Next Post

Малынхаа үүлдэр угсааг сайжруулж бэлчээрээ хамгаалахад хамтардаг боллоо

Next Post
Малынхаа үүлдэр угсааг сайжруулж бэлчээрээ хамгаалахад хамтардаг боллоо

Малынхаа үүлдэр угсааг сайжруулж бэлчээрээ хамгаалахад хамтардаг боллоо

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох мэдээ

“Завхан гол” дуу бүтсэн 35 жилийн ой тохиож байна

“Завхан гол” дуу бүтсэн 35 жилийн ой тохиож байна

1 year ago
Бээжин-2022 олимпын сонирхолтой баримтууд

Бээжин-2022 олимпын сонирхолтой баримтууд

3 years ago
Ю.Гүнбишрэлтийн “Асар өндөр заяандаа талархъя” эсээ шилдгээр шалгарав

Ю.Гүнбишрэлтийн “Асар өндөр заяандаа талархъя” эсээ шилдгээр шалгарав

1 year ago
Хатиг гэж юу вэ?

Хатиг гэж юу вэ?

3 years ago

Мэдээний ангилал

  • Нийгэм
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

Халуун сэдвүүд

Injury report Kemba Walker Kevin Durant Klay Thompson NBA Trade Deadline Trade Report Trade Update

Сүүлийн мэдээ

Улсын аварга тэмээчинтэй болно

Улсын аварга тэмээчинтэй болно

2024-01-30
Судалгаагаар Сантмаргаз, Завханмандал сумуудын бэлчээрийн доройтол 1-3 жилд сэргэх боломжтой байна

Судалгаагаар Сантмаргаз, Завханмандал сумуудын бэлчээрийн доройтол 1-3 жилд сэргэх боломжтой байна

2024-01-30
Иргэний бүртгэлийн 16 үйлчилгээг киоск машинаас авдаг болжээ

Иргэний бүртгэлийн 16 үйлчилгээг киоск машинаас авдаг болжээ

2024-01-30
Ерөнхий боловсролын сургуулиуд цахим ухаалаг ангитай болно

Ерөнхий боловсролын сургуулиуд цахим ухаалаг ангитай болно

2024-01-30
 Идэр, Тэс, Завхан голын ус маш цэвэр гэж үнэлэгджээ

 Идэр, Тэс, Завхан голын ус маш цэвэр гэж үнэлэгджээ

2024-01-30
Отгон суманд -45 градус хүйтэн хоножээ

Отгон суманд -45 градус хүйтэн хоножээ

2024-01-30
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгожээ

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгожээ

2024-01-30
Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж байна

Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж байна

2024-01-30
Итгэлтэй утаснаас 300 гаруй хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьжээ

Итгэлтэй утаснаас 300 гаруй хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьжээ

2024-01-30
Ойн туруутан амьтдын өвөлжилт хүнд байна

Ойн туруутан амьтдын өвөлжилт хүнд байна

2024-01-30

Их уншсан

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
Zavkhan.mn

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Мэдээллүүд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

No Result
View All Result
  • Home
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Сумд
  • Улс төр

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In