аймгийн брэнд, улаан хальст саримсыг Улаанбаатар хотод томоохон сүлжээ дэлгүүрээр борлуулдаг болжээ.
Зөвхөн Завхан аймагт ургадаг энэ саримсыг Улиастайд 300 гаруй жилийн өмнөөс тариалж ирсэн уламжлалтай. Улаан хальст саримс нь хүнсний төдийгүй эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой юм.
Ханиад томуу ихтэй энэ үед химийн бодисгүй, ургамлын антибиотик, фитонцидыг агуулдаг, ханиад томуу, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор нийслэлийнхэн худалдан авах боломжтой юм.
Улиастай саримс дундын хоршооноос Имарт, Номин, Сансар сүлжээ дэлгүүрт саримсыг нийлүүлж байгаа аж. Улиастайд борлуулдаг үнээр нь Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрээс өөрсдийн хэрэгцээнд тохируулан савласан саримсыг худалдан авах боломжтой болжээ.
Улиастай саримс дундын хоршооны QR кодыг гар утсаараа уншуулахад Хөдөө аж ахуйн зохистой дадлын гэрчилгээ гарч ирнэ. Эндээс та хаана, ямар технологиор, тариалалт хийсэн, ямар тариаланчийн тарьсан саримсыг хэрэглэх гэж байгаа, худалдан авах гэж байгаагаа мэдэж болох юм гэж Улиастай саримс дундын хоршооноос мэдээлэв.
Ташрамд, Завхан аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Завханы улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлнэ” гэж тусган, ажил хэрэг болж байна.
Тус аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэж саримс тариалалтыг нэмэгдүүлж байгаа аж. Бодлогоор дэмжсэний үр дүнд өнгөрсөн жил эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран үрийн шинэчлэл хийх. Саримсны үрийн сан байгуулах, улаан хальст саримсыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тарьж ургуулах.
Хүн амын хэрэгцээт саримсны хангамжийг нэмэгдүүлэх олон ажлыг хийжээ. Зөвхөн Улиастайд л ургадаг тус саримсыг Улиастайн 120 гаруй тариаланчийн 70 гаруй хувь нь их бага хэмжээгээр тариалж ургац авдаг байна.