Завхан аймагт өнгөрсөн онд 34 мянга гаруй дотоодын жуулчид иржээ.
Сүүлийн жилүүдэд тус аймгийг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна.
Өнгөрсөн онд 34600 гаруй дотоодын жуулчид зорин иржээ. Дотоодын жуулчдын хамгийн тулгамдсан асуудал нь тухайн үзэсгэлэнт газар нутаг, байгалийн цогцолборт газарт эко жорлон байхгүй, хогийн нэгдсэн цэг байхгүй, аяллын зам маршрутын тэмдэг тэмдэглэгээ байхгүй байгаа асуудал байсан.
Тиймээс орон нутгаас жуулчдын ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тэлмэн нуурын аялал жуулчлалын бүсийн зураг төсвийг хийж, аялал жуулчлалын бүс болон тусгай хамгаалалттай газар нутагт нийт 15 эко жорлон шинээр байгуулсан байна.
Завхан аймгийн 100 жилийн ойн арга хэмжээнд зориулж, 56 эко 00-ийг түрээслэн, зочид төлөөлөгчид байрлах газар байршуулсан.
Ингэснээр аялагчдыг тухтай амарч, зугаалах боломжоор хангаад зогсохгүй, тухайн газрын хөрсийг хамгаалах, хог хаягдлыг бууруулж чадсан байна.
Ялангуяа аялал жуулчлалын гол бүс нутаг болох Отгонтэнгэр, Улаагчны хар нуур Алдархаан, Эрдэнэхайрхан, Яруу, Отгон, Шилүүстэй, Тэлмэн сумын нутагт нийт 20 ширхэг тэмдэг тэмдэгжүүлэлтийн ажлыг хийсэн. Аялагчдын эзэнгүй хог хаягдлыг бууруулах, аяллын гол бүс нутгуудад эко 00, хогийн савыг байршуулсан нь ч үр дүнгээ өгсөн гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.