Завхан аймгийн аргаль хонины нийт нөөцийн 80 орчим хувь нь байршдаг Шилүүстэй сумын байгаль хамгаалагч нар биотехникийн арга хэмжээг явуулжээ.
Сүүлийн хоёр жилд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зун нь хур бороо бага, гантай байсны улмаас өвсний гарц багатай нийт нутгаар зудын эрсдэлтэй байна.
Энэ нь зэрлэг туруутан амьтны хувьд идэш тэжээл хомстох, гэрийн малд шахагдан бэлчээр нутаг нь багасах. Мөн махчин амьтанд бариулах зэргээс тоо толгой нь буурах эрсдэл дагуулж байна.
Шилүүстэй сумын Цахир, Мандал уулын амьтдын биологийн нөөцийн менежментийг хариуцагч “Яагд энд тур” ХХК, сумын ЗДТГ, “Алаг цахир” нөхөрлөлийн ахлагч Г.Туяа болон гишүүд агнуурын бүс нутгийн аргаль хонинд 12 дугаар сараас эхлэн биотехникийн ажлыг явуулж байна.
Тэд нийт 350 боодол өвсийг зургаан цэгт байршуулан биотехникийн арга хэмжээг явуулжээ. Тус газарт одоогоор 100 гаруй аргаль тухайн өвсийг байнгын идэж байна.
Шилүүстэй суманд Завхан аймгийн аргаль хонины нийт нөөцийн 80 орчим хувь нь байршдаг бөгөөд нөхөрлөлийн гишүүд эдгээр амьтдад байнгын өвс тавих ажлыг зохион байгуулж байна.
Тухайн сум болон бусад суманд байрших аргаль, янгир ямаа, халиун бугыг хамгаалах, амьдрах орчныг тэтгэх биотехникийн арга хэмжээ авах.
Махчин амьтны тоо толгойг зохицуулах ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.