Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг Ерөнхий Сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Өнөөдрийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзжээ.
Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын харьяа байгууллын ажилчдыг 50 хувь ажиллуулах УОК-ын саналыг дэмжээгүй бөгөөд төрийн алба бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллах үүрэг өгсөн байна.
Шинэ улирлын хичээлийн жилийг бүрэн танхимаар нээх эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх гурван төрлийн арга хэмжээг танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс БШЯ, УОК, ЭМЯ-аас саналаа нэгтгэн шийдэх долоо хоногийн хугацаа өглөө.
Төрийн золголтыг албан ёсоор хийгүй бөгөөд цагаан сарын баяраар иргэдийг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохийг Засгийн газраас уриаллаа.