Улсын хэмжээнд өчигдөр коронавируст халдварын 2656 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна.
Энэ нь өчигдрийнхөөс 626 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 1506 нь Улаанбаатар хотод, 1150 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн олон буюу 204, Орхон аймагт 159 тохиолдол илэрсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хүний амь хохирсон тохиолдол бүртгэгдээгүй.
Эмнэлэгт 10 547 хүн хэвтэн эмчлүүлж байгаас 3444 хүний биеийн байдал хөнгөн, 6131 нь хүндэвтэр, 879 нь хүнд, 93 хүний бие маш хүнд байна. Коронавирусний халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдөөд, гэрийн хяналтад 50 640 хүн байгаа аж.