Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирусийг биедээ тээснээс хойш 15-20 жилийн дараа урьдал эмгэг илэрдэг. Өөрөөр хэлбэл халдвар авсан даруйд хавдар болдоггүй учраас энэхүү өвчлөлөөс та өөрийгөө бүрэн сэргийлэх боломжтой.
Гучаас дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээг гурван жил тутамд нэг удаа харьяа, дүүргийнхээ ӨЭМТ-д даатгалаараа үнэ төлбөргүй өгөх боломжтой.