Реалити од Ким Кардашиан болон реппер Канье Уэст нар дөрвөн хүүхэдтэй болсны эцэст салсан. Ким нөхрөөсөө салах өргөдлөө өнгөрсөн оны хоёрдугаар сард шүүхэд өгсөн. Түүнчлэн тэд хоёулаа өөр хүмүүстэй болзож эхэлсэн билээ. Канье Уэст жүжигчин Жулиан Фокстой болзох болсон бол Ким жүжигчин Пете Дэвидсонтой үерхэж байгаа.
Пете Дэвидсон саяхан “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Кимийг найз бүсгүй гэж албан ёсоор зарласан нь Канье Уэстэд хүнд цохилт болсон бололтой. Тэрбээр инстаграмдаа хүүхдүүдийнхээ зургийг оруулаад “Бурхан минь, манай гэр бүлийг эргэн нэтгээч” гэж бичжээ. Үүгээрээ тэрбээр Кимээс хоёр дахь боломж өгөхийг гуйсан бололтой.