“Black pink” хамтлагийн гишүүн Ружэ /Rose/ өнөөдөр /2022.02.28/ гадаад явахаар төлөвлөсөн байсан боловч Covid-19 шинжилгээний хариу нь эерэг гарчээ. Тиймээс нислэгээ цуцалсан гэж “YG” агентлагаас мэдэгдэв. Үлдсэн гурван гишүүн сөрөг гарсан байна. Хамтлагийн гишүүд бүгдээрээ бүрэн тунт вакциндаа хамрагдсан байсан. Ружэд ч бусад гишүүдэд ч өвчний онц шинж тэмдэг илрээгүй гэж хамтлагийн агентлаг мэдээллээ. Тэрбээр хамтлагаасаа Covid-19-ийн халдвар авсан хоёр дахь гишүүн болж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Лизагийн хариу эерэг гарч байжээ.
“Black pink” хамтлаг нь “BTS”-ээс гурван жилийн дараа буюу 2016 онд дебютээ хийсэн. Тэд “Billboard Hot 100”-д орсон анхны охидын хамтлаг болсон ба “Ice Cream” дуу нь 13 дугаар байранд бичигдэж байжээ. Тэднийг дэлхий даяар к-поп контентыг түгээсэн гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин 2021 оны нэгдүгээр сард сайшааж байв.
Эх сурвалж: YONHAP