Монгол Улсын Засгийн Газрын санаачилгаар 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулах эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ эхэлнэ. Үүнд бүх насныхан хамрагдах ба 0-5 нас, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-с дээш насны гэсэн ангилалтай. Эрт илрүүлэх үзлэгт насны ангиллаас хамаарч нэг хүнд 60-150 мянган төгрөг төсөвлөжээ.
Өмнөх жилүүдэд эрт илрүүлгийн хүрээнд 18 төрлийн үзлэг оношилгоо хийдэг байсан бол 2022 онд 40 нэр төрлийн үзлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалаар хийлгэх жагсаалтыг үүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан байна. Энэ ажилд Улсын төсвөөс 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Үзлэгт хамрагдах урилгыг өрх, сум, тосгоны төвөөс цаасан болон цахим хэлбэрээр товлолт цагийг иргэдэд түгээж үүний дагуу шинжилгээнд хамрагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хаягаар авч болно.
Ямар эмнэлгүүдээр шинжилгээнд хамрагдах талаар мэдээлэл нь одоохондоо тодорхой бус байгаа юм байна.
Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
- Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
- Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:
- Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
- Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.
- Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:
- Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
- Дүгнэлт бичих
- Зөвлөгөө өгөх, шилжүүлэх
- Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна.
- Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1,6 нас)-гаас эхлэн хүргэнэ.
- Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.
Багц 2: 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
- Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
- Эмнэлзүйн үзлэг:
- Биеийн хэмжилт, БЖИ:
- Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ:
- Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ:
- Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
- Дүгнэлт бичих
- Зөвлөгөө өгөх, шилжүүлэх
- Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдана.
- Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.
Багц 3: 18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
- Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
- Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
- Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
- ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
- Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
- Зүрхний цахилгаан бичлэг,
- Цээжний рентген зураг
- Эмчийн үзлэг
- Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
- Дүгнэлт
- Зөвлөгөө
- Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
Багц 4: 31-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
- Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
- Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
- Өлөн үеийн глюкоз,
- Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
- ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
- Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
- Эсийн шинжилгээ –ПАП тест,
- Хэвлийн хэт авиа,
- Бамбайн хэт авиа,
- Хөхний хэт авиа,
- Зүрхний цахилгаан бичлэг,
- Улаан хоолой, ходоодны дуран,
- Цээжний рентген зураг
- Эмчийн үзлэг:
- Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
- Дүгнэлт
- Зөвлөгөө
- Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
Багц 5: 46-60 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
- Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
- Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
- Өлөн үеийн глюкоз,
- Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
- Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
- Эсийн шинжилгээ –ПАП тест,
- Хэвлийн хэт авиа,
- Бамбайн хэт авиа,
- Хөхний хэт авиа,
- Зүрхний цахилгаан бичлэг,
- Улаан хоолой, ходоодны дуран,
- Цээжний рентген зураг
- Эмчийн үзлэг
- Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
- Дүгнэлт
- Зөвлөгөө
- Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
Багц 6: 61-ээс дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц