Завхан аймгийн хэмжээнд 830 гаруй иргэнийг ногоон хөгжлийг дэмжих түр ажлын байранд зуучилжээ.
Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг.
Өнгөрсөн жил ногоон хөгжлийн болон нийтийн шинж чанартай ажилд ажилгүй иргэдийн оролцох боломжийг хангах, иргэдийг эх орныхоо байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, амьдарч буй орчны нийтийн эзэмшлийн зам талбайг сайжруулахад гар бие оролцуулах, түр ажлын байраар хангасан.
Ажилгүй, ажил олоход хүндрэлтэй зорилтот бүлгийн иргэдэд түр хугацааны хөдөлмөр эрхлэх боломжийг олгосноор аймгийн хэмжээнд 834 иргэнийг түр ажлын байранд зуучилж ажиллуулсан байна.
Тодруулбал ногоон ажлын байр буюу мод тарих ажилд 13 сумын 217 иргэн оролцсон байна.
Мөн нийтийг хамарсан ажилд 10 сумын 609 иргэн хамрагдаж 302,2 сая төгрөгийг зарцуулсан гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.
Он гарсаар ажил идэвхтэй хайж байгаа бүртгэлтэй ажилгүйчүүдээс цагийн болон түр ажлын байраар 112 хүн хангагдсан байна.
Эдгээр иргэд нь нийтийн хоолны үйлчилгээ болон, барилгын дотор засвар үйлчилгээ, асрагч гэхчлэн түр ажлуудыг хийж байна.