Өөртөө үйлчлэх Киоск машинд үйлчилгээ шинээр нэмэгджээ.
Өмнө нь төрийн хэдхэн үйлчилгээг л авдаг байсан тус машинаас одоо иргэд бүх төрлийн нарийвчилсан лавлагаа үйлчилгээг хурууны хээгээ уншуулаад хүлээн авах боломжтой болжээ.
Өөртөө үйлчлэх киоск машинаас Улсын бүртгэлийн лавлагааг үнэ төлбөргүй, хялбар, хурдан шуурхай авахаас гадна тоон гарын үсэг авах боломжтой болжээ.
Мөн хурууны хээ уншуулан үнэ төлбөргүй доорхи үйлчилгээнээс сонгон иргэд үйлчилгээ авах боломжтой юм.
Тухайлбал иргэн иргэний үнэмлэхийн, үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан, гэрлэсний бүртгэлийн, овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, өөрчилсний бүртгэлийн, иргэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаануудыг авах боломжтой.
Түүнчлэн үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан, гэрлэсний бүртгэлгүй лавалгаа, регистрийн дугаар өөрчилсөн, төрсний бүртгэлийн, үндэсний энгийн гадаад паспорт бүртгэлгүй лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны, регистрийн дугаарын лавлагааг тус тус авах боломжтой.
Харин хуулийн этгээд нь хуулийн этгээдийн болон хуулийн этгээдийн үүсэн, байгуулагч хувьцаа эзэмшигчийн тухай, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, хуулийн этгээд татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй, хуулийн этгээд бүртгэлгүй тухай, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаануудыг тус тус авах боломжтой болжээ.
Эд хөрөнгөтэй эсэх болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, тоон гарын үсэг шинээр авах, тоон гарын үсэг хүчингүй болгох, тоон гарын үсэг түр түдгэлзүүлэх лавлагааг авч болно.
Цахим иргэний үнэмлэх болон, гадаад паспортын бүх үйлчилгээг авахаас гадна гадаад паспортын зурагаа энэхүү машинаар илгээж болох аж.
Өмнө нь шилжилт хөдөлгөөн хийхдээ заавал иргэний бүртгэлийн ажилтнаар дамждаг байсан бол одоо энэхүү машинаар дамжуулан оршин суугаа хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийж болох юм.
Өөртөө үйлчлэх киоск машинаар иргэний бүртгэлийн 16 үйлчилгээ, эд хөрөнгийн бүртгэлийн таван үйлчилгээ, хуулийн этгээдийн бүртгэлийн зургаан үйлчилгээг цаг хугацаа харгалзахгүй түргэн шуурхай, авч болох боломжтой болсон тухай Завхан аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлэв.