Приянка Чопра, Ник Жонас нар тээгч эхийн тусламжтайгаар анхны хүүхдээ төрүүлжээ.
Энэтхэгийн 39 настай жүжигчин, 29 настай дуучин бүсгүй Инстаграм хуудсандаа энэ тухайгаа “Бид тээгч эхээр хүүхдээ өлгийдөн авсандаа маш их баяртай байна."Бид гэр бүлдээ анхаарал хандуулж байгаа энэ онцгой үед хувийн нууцаа хадгалахыг хүндэтгэн гуйж байна. Маш их баярлалаа." хэмээн нийтэлсэн байна. Зурвасыг зүрх сэтгэлээсээ бичсэн байв. Өдгөө авга ах болсон дуучин Жо, Кевин Жонас, мөн жүжигчин Авквафина, Эйза Гонзалес, Карен Жиллиан нар зэрэг олон алдартнууд хосуудад олон нийтийн сүлжээгээр баяр хүргэжээ.