Лууванд А, B, C витамин, төмөр, кальци, бета каротин, кали их хэмжээгээр агуулагддаг. Эдгээр нь хүний биед шууд шингэж, маш их энерги өгдөг.
Лууванд тодорхой хэмжээний сахар агуулагддаг ч элсэн чихэр шиг хор нөлөө үзүүлдэггүй байна.
Их хэмжээний лууванг ялангуяа түүхийгээр хэрэглэх нь хорт хавдар, астма, ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхэд тус болдог. Дархлаа тогтолцооны өвчинтэй тэмцэхэд ч ихээхэн нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталсан байна.
Мөн лууван ходоод гэдсэнд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулахад элгэнд тусладаг учраас биеийн эрхтнүүдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг. Ингэснээр бодисын солилцоо сайжирч арьсыг уян зөөлөн болгож, батгашилтыг багасган арьсыг улам эрүүл харагдуулдаг байна.
Лууванг чанахад зарим тэжээллэг бодис нь алга болдог учраас түүхийгээр нь идэх юм уу, шүүсийг нь шахаж уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Луувангийн шүүсийг шахахад маш бага шүүс гардаг. Энэ нь лууванг дангаар нь идсэнтэй адил гэдэс дүүргэдэггүй тул лууванг хэрэглэх хамгийн зөв арга юм.
Луувангийн шүүсийг шахахдаа, эхлээд угааж цэвэрлэнэ. Тэгээд луувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчинэ. Нарны гэрэл, дулаан, хүйтэн зэрэг нь луувангийн тэжээллэг бодисуудыг устгадаг учраас шүүсээ тэр дор нь уувал маш сайн. Мөн шүүсээ дангаар нь ууж дастлаа эхлээд усаар бага зэрэг шингэлж уувал зохимжтой.
Луувангийн тухай сонирхолтой баримтуудаас:
• Лууван Афганистанаас гаралтай.
• Дундад зууны Европт эмч нар могойд хазуулсан хүнд лууван идэхийг зөвлөдөг байжээ.
• Лууван шаргал өнгөтэй байхаас гадна улаан, үзмэн ягаан, хар, шар, цагаан зэрэг янз бүрийн өнгөтэй байж болдог.
• Бета каротинээр (лууван ба бусад шаргал өнгийн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд байдаг) баялаг хоол идэх нь үе мөчний өвчин (артрит) тусах эрсдлийг бууруулдаг байна.