ХУД-12 хорооны нутаг дэвсгэрээс долоон настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан, сураггүй байна гэх мэдээллийг хоёрдугаар сарын 05-ны өдөр 18 цаг 20 минутад ирүүлжээ.
Уг мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага шалгалт хийж, долоон настай охиныг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй 2022.02.05-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаягт ирж “тоглоомын талбайд хамт тоглоё” гэж худал хэлж гэрээс нь авч явсныг тогтоожээ. Улмаар хоёрдугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос тухайн иргэнийг баривчилсан байна.
Хоёрдугаар сарын 06-ны 18.00 цагийн үед хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч, гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна.
Тухайн үед хүүхэд гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд охиных нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан талаар мэдүүлсэн байна хэмээн ЦЕГ-аас мэдээлэв.