Тодруулбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр 47 настай эмэгтэй Д нь гэрийнхээ гадаа хоолойн тус газартаа зүсэгдсэн шархтай нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч нь амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтаж, эзэнгүй айлын байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь дайчлан баривчилжээ. Одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 18-ны 03.44 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эрэгтэй Ж-г хамт архидан согтуурсан 36 настай, эрэгтэй Ч нь биеийн хэсгүүдэд хайчаар дүрж, амь насыг нь хохироосон хэргийг шуурхай илрүүлсэн байна. Хэргийг мөн үргэлжүүлэн шалгаж буй юм.