“Тамгагүй төр жүжиг Өвөр монголд тоглогдохоор Бүх xятадын соёлын яам, Хөх хот, Ордос хот гээд гурван газраас зөвшөөрөл аваад байсан. Товчхондоо, Өвөр монголд тоглож болно гэсэн албан ёсны зөвшөөрөлтэй анхны жүжиг. /2023.07/-аас эхлэн “Тамгагүй төр” жүжгийг Өвөрмонголд тавихыг урьж эхэлсэн.
БНХАУ-ын Өвөрмонголын Ордос хотын Эзэн хорооны театрт энэ сарын 19-21 /2023.09.19-23/-ны өдрүүдэд гурван хоног тоглогдохоор болж, зар сурталчилгаагаа явуулаад байсан “Тамгагүй төр” жүжгийг Хятадын эрх баригчид тоглуулалгүй, уран бүтээлчдийг нь шөнө дөлөөр нутаг буцаасан байгаа талаар тус улсын олон нийтийн сүлжээнд Өвөрмонголчууд дургүйцлээ хүчтэй илэрхийлсэн байна
Тоглолт эхлэхээс 30 минутын өмнө Ордос хотын Эзэн театрын тогыг тасалжээ, тог тасарснаас хойш бүх юм эхэлсэн байгаа.
Ордос хотын Эзэн театрын өмнөх өвтө замыг засварлаж байна гээд замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж хүмүүсийн хөдөлгөөнийг бүрэн боогдуулжээ
Мөн монгол дээл үндэсний хувцастай гадуур явж болохгүй хэсэг бүлгээрээ явахыг хориглосон алхам тутамд олон тооны хүн байнгын бичлэг хийж дагаж байнгын хараа хяналтанд байсан
Тамгагүй Төр Жүжигийн нийт 3000 билет зарагдсан байсан ба тухайн өдөр жүжигийг үзэхээр 1000 гаруй хүн цугласан байжээ нэг тасалбарын үнэ 380-580 Yuan буюу 179.000-274000 Төгрөгөөр бүрэн зарагдаж дууссан ба Хятадын засгийн газараас тоглолт үзэхээр ирсэн хүмүүсийн зардлыг бүрэн даана гэж мэдэгдсэн гэх
“Тамгагүй Төр” жүжиг тоглогдохоос 30 минутын өмнө тог тасласнаас хойш жүжигчдийг боож шахаж эхэлсэн. Харанхуй шөнө Ордосыг орхиж Хятадын нутгаас гарахыг 2 3 удаа шаардсан
Ингээд олон удаа шахаж шаардсаны дараа хятадын цагдаа болон тагнуулын газрын 50 гаруй хүн шөнийн 3 цагт хятадын нутгаас гарахыг шаардаж дагаж явсан