Тус аймгийн төрийн архивт нийт 292 хөмрөгийн 50912 хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байна. 2011 оноос эхлэн сан хөмрөгийн мэдээллийг цахимжуулах, нэгдсэн бүртгэлийг хийж эхэлж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар сан хөмрөгийн 80 гаруй хувийг цахимжуулжээ.
Өдөрт дунджаар 10-15 хүний хүсэлт захиалгыг хүлээн авч өдөртөө багтаан шийдвэрлэж байна. Архивын баримт жил ахих тусам үнэ цэн нь нэмэгдэж, нийгмийн хэрэгцээнд ч гэсэн нотлох гэрчлэх зорилгоор ашигладаг болсон.
Ер нь Төрийн архивын байнгын хадгалалтад баримт шилжүүлэх ажлын үндсэн арга ажиллагаа нь “Эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажил байдаг.
Тиймээс архив бичиг хэргийн ажилтнууд болон Төрийн архивын архивч операторч нар жилд 4000-6000 гаруй хадгаламжийн нэгж баримтад нягтлан шалгалт, дахин боловсруулалт, эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажлыг хийж байгаа гэж аймгийн Төрийн Архивын тасгаас мэдээлэв.