• Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих
2023-11-29 өдөр
  • Login
Zavkhan.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
Zavkhan.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Цахим орчны талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байгаарай

2023-10-04
in Нийгэм
0
Цахим орчны талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байгаарай
0
SHARES
Share on FacebookShare on Twitter

Тус аймагт “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ.

Нөлөөллийн аяны хүрээнд хүүхэд багачууд, эцэг эх асран хамгаалагчдад зориулсан төрөл бүрийн дижитал мэдээлэл, байгууллага хамт олныг хамарсан сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг явуулж буй юм. Энэ талаарх тодруулгыг аймгийн Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Бямбасүрэнгээс тодрууллаа.

-Нөлөөллийн аяныг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд Завхан аймагт ямар үйл ажиллагааг эхлүүлсэн бэ?

-Цахим орчинд мэдээллээ хэрхэн, хамгаалах, түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ цахим орчин дахь хэрэглээг хянах. Хэн нэгнээс зохисгүй агуулга бүхий мэдээлэл ирвэл эцэг эх, асран хамгаалагч, багш хамгийн ойрын хүндээ заавал мэдэгдэх нь ямар чухал болохыг сануулсан, анхааруулсан нөлөөллийн зурагт хуудас, мэдээллийг байгууллагынхаа цахим хуудаст байршуулж эхэлсэн байна.

Түүнчлэн нийтийн цахим сүлжээг ашиглан иргэд олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх, эцэг, эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ тавих хараа, хяналтыг сайжруулах чиглэлийн сургалт, нөлөөллийн олон талт арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Нөлөөллийн аяныг илүү үр дүнтэй болгохын тулд хамгийн түрүүнд эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллаж эхэлсэн. Ингэхдээ манай цагдаагийн газраас “Google family link” болон хүүхдийнхээ гар утсыг зохисгүй агуулгатай контентоос хамгаалах зааврыг идэвхжүүлэхийг зөвлөж, зарим эцэг эхчүүдэд зааж өгч байна.

Энэхүү линкийг утсандаа татаж авч байршуулснаар эцэг эхчүүд хүүхдийг цахим орчин дахь зохисгүй агуулга бүхий мэдээ мэдээлэл, дэлгэцийн донтолт болон цахим орчинд үйлдэгдэж болох гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах. Урьдчилан сэргийлж, хянах боломжтой юм.  

Өөрөөр хэлбэл та хүүхдийнхээ гар утаснаасаа цахим орчноос авч буй мэдээлэл, харилцсан мэдээллийн контентууд болон, ямар байршилд явж байгаа эсэх, ямар хүнтэй холбоо тогтоож харилцаж байгааг өөрийнхөө гар утаснаас давхар хянах боломжтой гэсэн үг юм.

-Аяныг ямар хугацаанд өрнүүлэх юм бол?

-Цагдаагийн Ерөнхий газар, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах.

Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлсэн. Аяныг энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулах юм.

Аяны хүрээнд хүүхэд багачууд, эцэг эх асран хамгаалагчдад зориулсан төрөл бүрийн дижитал мэдээлэл, сурталчилгааг өрнүүлнэ. Мөн байгууллага хамт олныг хамарсан сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг явуулна. Хүүхдүүдэд зориулсан зорилтот нөлөөллийн үйл ажиллагааг ч мөн явуулах юм.

Хэдийгээр интернэт болон цахим технологийн эрин үед хүүхдийн сурах, хөгжих, тоглох, бие биетэйгээ харилцах хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж тэдэнд өөрийгөө илэрхийлэх. Мэдлэг боловсрол эзэмших, авъяас чадвараа хөгжүүлэх маш өргөн боломжууд нээгдэж байна.

Гэвч нөгөө талаас сошиал орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах. Хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг болон бусад гэмт хэргийн хохирогч болох явдал улсын хэмжээнд нэмэгдэж байна.

Улсын хэмжээнд цахим орчинд хүүхэд хохирсон гэмт хэрэг энэ оны эхний наймдугаар сарын байдлаар 13 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 44.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Завхан аймгийн тухайд одоогоор энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Гэсэн хэдий ч бид урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлыг үр дүнтэй хийх нь чухал юм. Ер нь хүүхэдтэй холбоотой ямарваа нэгэн төрлийн гэмт хэргийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг үр дүнтэй явуулах нь чухал байдаг.

Тиймээс цаашид энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд өсөх хандлагатай байгааг статистик тоо баримт харуулж байгаа учраас хөдөө орон нутагт нөлөөллийн ажлыг илүү үр дүнтэй явуулахыг зорьж байгаа юм.

-Хүүхдүүдийг хамгаалах хамгийн эхний хүн бол мэдээж эцэг эхчүүд. Эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Тэгэлгүй яахав. Эцэг эхчүүд хүүхдүүдээ цахим гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж чадна. Юун түрүүнд цахим орчинд гэрийн хаяг болон утасны дугаар, өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг ил тавихгүй байх.

Интернэтээр танилцсан хүнд өөрийн болон гэр бүлийнхээ талаар хэлэхгүй байх талаар анхааруулж хэлэх хэрэгтэй юм.

Мөн гар утас болон таблетаа үргэлж биедээ байлгаж ашиглахгүй үедээ түгжиж орхих талаар анхааруулах.

Фэйсбүүк болон бусад апликэйшн дэх найзуудаа таньдаг эсэхээ шалгаж, танихгүй хүнээс найзын хүсэлт ирвэл гэр бүлийнхэндээ хэлэх талаар зөвлөлдөж ярилцах хэрэгтэй юм.

Түүнчлэн фэйсбүүк болон цахим орчинд нийтлэл байршуулахдаа сайтар шалгах талаар анхааруулж, цахим мэдээлэл устгахад хэцүү гэдгийг зөвлөх. Интернэт цахим сүлжээнд бусдын хувийн мэдээлэл болон зургийг нийтлэхээсээ өмнө заавал зөвшөөрөл авах талаар анхааруулж хэлэх.

Танихгүй хүнээс ирсэн имэйл холбоос болон чатийг нээж үзэхгүй байхыг анхааруулж цахим залилангийн хохирогч болох өндөр эрсдэлтэй гэдгийг ойлгуулах нь чухал байна. Насанд хүрээгүй хүн үзэж болохгүй бичлэг зураг гарч ирвэл аав, ээждээ болон насанд хүрсэн ойр дотны хүмүүсдээ заавал мэдэгдэх.  

Онлайн худалдан авалт хийхдээ том хүний тусламж авах, ухаалаг утас, таблет болон апликэйшн дээрээ аюулгүй байдал, нууцлалын зөв тохиргоог хийхэд насанд хүрсэн хүнээс тусламж авах талаар анхааруулахыг зөвлөж байна.

Эцэг эхчүүд цахим орчны талаар, цахим орчинд ямар харилцаа үүсгэж байгаа талаар нь хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байхыг хүсэж байна. Ингэснээр та бид хүүхдүүдээ хамгаалж чадах юм шүү гэдгийг л дахин сануулж, зөвлөж байна.

-Танд баярлалаа.  

Previous Post

Улиастай сум орчны бохирдлыг багасгахын тулд хавар, намрын улиралд их цэвэрлэгээ хийдэг

Next Post

Жилд 4000-6000 гаруй хадгаламжийн нэгж баримтад нягтлан шалгалт хийдэг

Next Post
Жилд 4000-6000 гаруй хадгаламжийн нэгж баримтад нягтлан шалгалт хийдэг

Жилд 4000-6000 гаруй хадгаламжийн нэгж баримтад нягтлан шалгалт хийдэг

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох мэдээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЧЕХ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЧЕХ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2 years ago
Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн 38 удаагийн дуудлагаар ажиллавv

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн 38 удаагийн дуудлагаар ажиллавv

2 years ago
Т.Ганболд: Би эхнэрээ гуйсан, гэтэл тэр залуудаа дaccaн гээд л явсан, Би xөөж туусан юм бол байхгүй…

Т.Ганболд: Би эхнэрээ гуйсан, гэтэл тэр залуудаа дaccaн гээд л явсан, Би xөөж туусан юм бол байхгүй…

2 years ago
Эелдэг төрх, этгээд хоолойны эзэн Б.Ихэрсувд хөх хийлгэжээ

Эелдэг төрх, этгээд хоолойны эзэн Б.Ихэрсувд хөх хийлгэжээ

2 years ago

Мэдээний ангилал

  • Нийгэм
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

Халуун сэдвүүд

Injury report Kemba Walker Kevin Durant Klay Thompson NBA Trade Deadline Trade Report Trade Update

Сүүлийн мэдээ

Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна

Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна

2023-10-04
Эрдэмтэн судлаачдын бүтээлийг орон нутагт сурталчилж байна

Эрдэмтэн судлаачдын бүтээлийг орон нутагт сурталчилж байна

2023-10-04
Хүүхдүүдэд шинжлэх ухаанч байх ойлголт, хандлагыг төлөвшүүлжээ

Хүүхдүүдэд шинжлэх ухаанч байх ойлголт, хандлагыг төлөвшүүлжээ

2023-10-04
Идэр сумын сургуулийн багш нар улсын дунджаас дээгүүр түвшинд үнэлэгджээ

Идэр сумын сургуулийн багш нар улсын дунджаас дээгүүр түвшинд үнэлэгджээ

2023-10-04
Жилд 4000-6000 гаруй хадгаламжийн нэгж баримтад нягтлан шалгалт хийдэг

Жилд 4000-6000 гаруй хадгаламжийн нэгж баримтад нягтлан шалгалт хийдэг

2023-10-04
Цахим орчны талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байгаарай

Цахим орчны талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байгаарай

2023-10-04
Улиастай сум орчны бохирдлыг багасгахын тулд хавар, намрын улиралд их цэвэрлэгээ хийдэг

Улиастай сум орчны бохирдлыг багасгахын тулд хавар, намрын улиралд их цэвэрлэгээ хийдэг

2023-10-04
Таримал тэжээлийн ургацын хэмжээ нэмэгджээ

Таримал тэжээлийн ургацын хэмжээ нэмэгджээ

2023-10-04
Улаан хальст саримсыг малын бууцаар бордож органикаар тариалдаг

Улаан хальст саримсыг малын бууцаар бордож органикаар тариалдаг

2023-10-04
Тарваган тахлын эмнэл зүйтэй өвчтөний биеийн байдал сайнгүй байна

Тарваган тахлын эмнэл зүйтэй өвчтөний биеийн байдал сайнгүй байна

2023-10-04

Их уншсан

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
Zavkhan.mn

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Мэдээллүүд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

No Result
View All Result
  • Home
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Сумд
  • Улс төр

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In