• Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих
2025-05-16 өдөр
  • Login
Zavkhan.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
Zavkhan.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Улиастай сум орчны бохирдлыг багасгахын тулд хавар, намрын улиралд их цэвэрлэгээ хийдэг

2023-10-04
in Нийгэм
0
Улиастай сум орчны бохирдлыг багасгахын тулд хавар, намрын улиралд их цэвэрлэгээ хийдэг
0
SHARES
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр тохиож байна.

Тус аймаг орчны эрүүл мэндийг сайжруулах, эзэнгүй хог хаягдлыг багасгах зорилгоор эхний ээлжид аймгийн төв Улиастай сумын эргэн тойронд үүсээд удсан найман том хогийн цэгийг цэвэрлэж, ачуулах ажлыг хийжээ.

Тодруулбал, олон жилийн хур хогтой нийт 26,4 га талбайн 650 метр куб хогийг нэгдсэн хогийн цэгт тээвэрлэн хүргэж устгасан байна. Түүнчлэн үндсэн бус хогийн цэг дахин үүсэх эрсдэлийг тооцож, хэд хэдэн газарт камер суурилуулсан байна. 

Олон улсын Орчны эрүүл мэндийн холбоо (IFEH)-ны санаачилгаар 2011 оноос Дэлхийн орчны эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг дэлхий дахинд жил бүр нэгдсэн уриа дэвшүүлж тэмдэглэн өнгөрүүлдэг ба 2023 онд “Орчны эрүүл мэнд: Хүн бүрийн эрүүл мэндийг өдөр бүр хамгаалцгаая” уриан дор тэмдэглэж буй юм.

Завхан аймгийн тухайд Улиастай сумыг тойруулан иргэдийн дур мэдэн үүсгээд удсан найман том хогийн цэгийг ачиж зайлуулснаар газрын хөрс, иргэдийн эрүүл мэнд, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн орчны бохирдлыг бууруулж чадсан байна.

Мөн хавар, намрын улиралд ялангуяа хотын ойролцоох голын голдирол, эрэг дагуух эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх ажлыг иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга дэмжлэгээр хамтран өрнүүлдэг байна. Ингэснээр орчны бохирдлыг багасгаад зогсохгүй хавар, намрын улиралд хөрсний бохирдол, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг.

Түүнчлэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж, халдваргүйжүүлэх ажлыг улирлын чанартай зохион байгуулж байна. Энэ намрын их цэвэрлэгээг ирэх сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулахаар төлөвлөсөн тухай Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.  

Ташрамд тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд орчны эрүүл мэнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Орчны эрүүл мэнд нь тогтвортой хөгжлийн 7 зорилго, 19 зорилт, 30 үзүүлэлтэд тусгагдсан байна. 

Previous Post

Таримал тэжээлийн ургацын хэмжээ нэмэгджээ

Next Post

Цахим орчны талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байгаарай

Next Post
Цахим орчны талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байгаарай

Цахим орчны талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байгаарай

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох мэдээ

Хотгойд ястны 56.1 хувь нь Тэс суманд оршин сууж байна

Хотгойд ястны 56.1 хувь нь Тэс суманд оршин сууж байна

1 year ago
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо

2 years ago
Халдварын 2279 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

Халдварын 2279 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

3 years ago
Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

3 years ago

Мэдээний ангилал

  • Нийгэм
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

Халуун сэдвүүд

Injury report Kemba Walker Kevin Durant Klay Thompson NBA Trade Deadline Trade Report Trade Update

Сүүлийн мэдээ

Улсын аварга тэмээчинтэй болно

Улсын аварга тэмээчинтэй болно

2024-01-30
Судалгаагаар Сантмаргаз, Завханмандал сумуудын бэлчээрийн доройтол 1-3 жилд сэргэх боломжтой байна

Судалгаагаар Сантмаргаз, Завханмандал сумуудын бэлчээрийн доройтол 1-3 жилд сэргэх боломжтой байна

2024-01-30
Иргэний бүртгэлийн 16 үйлчилгээг киоск машинаас авдаг болжээ

Иргэний бүртгэлийн 16 үйлчилгээг киоск машинаас авдаг болжээ

2024-01-30
Ерөнхий боловсролын сургуулиуд цахим ухаалаг ангитай болно

Ерөнхий боловсролын сургуулиуд цахим ухаалаг ангитай болно

2024-01-30
 Идэр, Тэс, Завхан голын ус маш цэвэр гэж үнэлэгджээ

 Идэр, Тэс, Завхан голын ус маш цэвэр гэж үнэлэгджээ

2024-01-30
Отгон суманд -45 градус хүйтэн хоножээ

Отгон суманд -45 градус хүйтэн хоножээ

2024-01-30
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгожээ

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгожээ

2024-01-30
Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж байна

Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж байна

2024-01-30
Итгэлтэй утаснаас 300 гаруй хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьжээ

Итгэлтэй утаснаас 300 гаруй хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьжээ

2024-01-30
Ойн туруутан амьтдын өвөлжилт хүнд байна

Ойн туруутан амьтдын өвөлжилт хүнд байна

2024-01-30

Их уншсан

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
Zavkhan.mn

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Мэдээллүүд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

No Result
View All Result
  • Home
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Сумд
  • Улс төр

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In