• Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих
2025-05-16 өдөр
  • Login
Zavkhan.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
Zavkhan.mn
No Result
View All Result
Home Эдийн засаг

Орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг 1300 гаруй иргэн авчээ

2024-01-30
in Эдийн засаг
0
Орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг 1300 гаруй иргэн авчээ
0
SHARES
Share on FacebookShare on Twitter

Орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаалтын материалыг нэгдүгээр сарын 10-наас хойш хүлээн авч эхэлнэ.

Завхан аймгийн тухайд 2023 онд 1307 иргэн Орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагджээ.

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүн орлогын албан татварын буцаан олголт эдэлдэг. Уг хөнгөлөлт, буцаан олголтын материалыг орон нутагт энэ сарын 10-наас хойш аймгийн Татварын хэлтэст хүлээн авч эхэлнэ.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн зургаан сая хүртэлх төгрөгийг буцаан авдаг. Харин оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдэлнэ.

Татвар төлөгч иргэн ХХОАТ-ын тайланг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргасан байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг хувь хүнээс худалдан авсан бол эхний жилд дараах материал шаардлагатай юм. Эдгээр нь цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

Тухайлбал, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагааг Хур системээс автоматаар, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг ХУР системээс Ү-дугаараар автоматаар, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт буюу төлбөрийн даалгаврын дугаарыг тус тус цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Харин татвар төлөгчийн бүрдүүлэх материал нь “Худалдах худалдан авах гэрээ”, “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/, Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд дараах материалыг бүрдүүлнэ. Тухайлбал иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагааг Хур системээс автоматаар, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг ХУР системээс Ү-дугаараар автоматаар,

“Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.  Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

Худалдах худалдан авах гэрээ, “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/ Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1.“Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2.“НД-ын лавлагаа” ХУР системээс автомат

3.“Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

“Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх

“Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

“худалдах, худалдан авах гэрээ”

“Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах

Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал: 

Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

“Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

“НД-ын лавлагаа” ХУР системээс автомат

“Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/

Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар

“Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Шаардлагатай тохиолдолд

Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/

Орлого нотлох баримт

Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

“Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

НД-ын лавлагаа ХУР системээс автомат

“Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/

“Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Шаардлагатай тохиолдолд дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/

Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/

Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт.

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

“Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

“НД-ын лавлагаа” ХУР системээс автомат

“Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/.

Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/.

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна гэж Завхан аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв.

Previous Post

Сав газрын хэмжээнд 116 булаг шандыг хамгаалжээ

Next Post

Хиймэл оюун ухаанд суурилсан үзлэг оношилгоог хийж байна

Next Post
Хиймэл оюун ухаанд суурилсан үзлэг оношилгоог хийж байна

Хиймэл оюун ухаанд суурилсан үзлэг оношилгоог хийж байна

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллана

2 years ago
Хойд Солонгост хоногт 100 мянган халдварын тохиолдол бүртгэгджээ

Хойд Солонгост хоногт 100 мянган халдварын тохиолдол бүртгэгджээ

3 years ago
Улиастайгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

Улиастайгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

2 years ago
ДЭМБ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ

ДЭМБ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ

3 years ago

Мэдээний ангилал

  • Нийгэм
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

Халуун сэдвүүд

Injury report Kemba Walker Kevin Durant Klay Thompson NBA Trade Deadline Trade Report Trade Update

Сүүлийн мэдээ

Улсын аварга тэмээчинтэй болно

Улсын аварга тэмээчинтэй болно

2024-01-30
Судалгаагаар Сантмаргаз, Завханмандал сумуудын бэлчээрийн доройтол 1-3 жилд сэргэх боломжтой байна

Судалгаагаар Сантмаргаз, Завханмандал сумуудын бэлчээрийн доройтол 1-3 жилд сэргэх боломжтой байна

2024-01-30
Иргэний бүртгэлийн 16 үйлчилгээг киоск машинаас авдаг болжээ

Иргэний бүртгэлийн 16 үйлчилгээг киоск машинаас авдаг болжээ

2024-01-30
Ерөнхий боловсролын сургуулиуд цахим ухаалаг ангитай болно

Ерөнхий боловсролын сургуулиуд цахим ухаалаг ангитай болно

2024-01-30
 Идэр, Тэс, Завхан голын ус маш цэвэр гэж үнэлэгджээ

 Идэр, Тэс, Завхан голын ус маш цэвэр гэж үнэлэгджээ

2024-01-30
Отгон суманд -45 градус хүйтэн хоножээ

Отгон суманд -45 градус хүйтэн хоножээ

2024-01-30
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгожээ

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгожээ

2024-01-30
Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж байна

Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж байна

2024-01-30
Итгэлтэй утаснаас 300 гаруй хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьжээ

Итгэлтэй утаснаас 300 гаруй хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьжээ

2024-01-30
Ойн туруутан амьтдын өвөлжилт хүнд байна

Ойн туруутан амьтдын өвөлжилт хүнд байна

2024-01-30

Их уншсан

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
Zavkhan.mn

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Мэдээллүүд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

No Result
View All Result
  • Home
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Сумд
  • Улс төр

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In