• Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих
2023-11-29 өдөр
  • Login
Zavkhan.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
Zavkhan.mn
No Result
View All Result
Home Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан авто замуудын төслийг ирэх оны төсвөөр хэрэгжүүлнэ

2023-09-26
in Улс төр
0
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан авто замуудын төслийг ирэх оны төсвөөр хэрэгжүүлнэ
0
SHARES
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 43.6 их наяд байсан бол 2022 онд 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж  өссөн төдийгүй ирэх онд 74.0 их наяд төгрөг байхаар төсөөлж байна. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр анх удаа ДНБ жил бүр 10 их наядаар өссөн үзүүлэлтэй байна гэв. Мөн Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх хоёр жилд Монгол Улс экспортын таван төмөр зам, гурван коридортой болно. Энэ нь зөвхөн баялгаа гадагш гаргах биш олон улсын ачаа тээврээс мөнгө олно гэсэн үг. Зөвхөн энэ шийдвэрийн хүрээнд ДНБ 120 их наяд хүрч тэлэх боломжтой. Дорнод аймаг Боомтын сэргэлтийн зүүн коридор учир төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд аймаг, орон нутгаас анхаарч ажиллах хэрэгтэйг тэмдэглэлээ. 

Дорнод аймгийн иргэд тэтгэврийн зөрүү, малын хулгайн асуудал, орон нутаг дахь шүүх, прокурорын байгууллагын хүнд суртал, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт, хөдөө орон нутаг дахь соёл урлаг, спортын салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал, хөгжил, хөнгөлөлттэй эмийн хүртээмж зэрэг асуудлыг хөндлөө. Мөн аймгийн цэвэр усны хангамжид анхаарч шугам сүлжээний шинэчлэлд шаардагдах төсөв хөрөнгийг шийдэх,  дулааны шугам сүлжээг өргөтгөх, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийг цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгалд хамруулах, Чойбалсанг хотын статустай болгох, Их бурхант цогцолбор орчимд олгосон хайгуулын лицензийг цуцлах, ”Шинэ хөгжил” цогцолбор сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шийдэх, Халхгол сум руу зам тавих,  тус сумын халаалтын зуухны төсвийг шийдэх, багш нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцад хамруулах, Зүүн бүсийн үйлдвэр технологийн паркт дэмжлэг үзүүлэх,  авлигачдыг торгоод өнгөрөх биш ял шийтгэл оногдуулах,  хилийн зурвасыг тортой, хилийн цэргийг дронтой болгох, “Шувуу” ажиллагааг эрчимжүүлэх, бүсийн оношилгооны төвийг томографийн аппараттай болгох, аймагт сувилахуйн сургууль байгуулах, хадланчдыг тариаланчдын нэгэн адил түлшний хөнгөлөлтөд хамруулах зэрэг санал дэвшүүллээ.

Салбарын сайд нар холбогдох чиглэлээр иргэдийн асуултад хариулт өгөв. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Халх гол сумын нэгдсэн халаалтыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаргана. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Халхгол сумын нутаг дахь  Их Бурхант цогцолборт олгосон хайгуулын лицензийг цуцалсан гэдгийг хэллээ. Мөн  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Петрочайна Дачин Тамсаг” компанид өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.


Ирэх оны төсөвт суулгах төслүүдэд иргэдээс санал авахад Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх, ДЦС-аас хотын төвийн дулааны магистраль шугамыг өргөтгөх төсөл, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын засварын зураг төсвийг эхний гуравт эрэмбэлэв.  Мөн Чойбалсан хот доторх болон Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын их засвар, 1000 айлын орон сууцны хотхоны гадна дулааны шугам, Хэрлэн голын 217.6 у/м төмөр бетон гүүр болон   авто замын төсөв, Чойбалсан хотоос Баянхошуу боомт, Халхгол чиглэлийн 210 км авто зам, 240 ортой цэцэрлэг, 640 суудалтай сургуулийн барилгын төсвийг нэн шаардлагатай 10 төсөлд багтаалаа.

Чойбалсан хотын ус хангамж, дулааны шугам сүлжээг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн “Шинэ хөгжил” цогцолбор сургууль болон 12-р сургуулийн барилгын өргөтгөл, орон сууцны дулааны шугам сүлжээ болон Чойбалсан чиглэлийн авто замын хөрөнгийг шийдвэрлэхээр болов. Түүнчлэн Халхгол сумын 85 жилийн ойг угтан загвар сум болгох төслийн ТЭЗҮ боловсруулах, Дорнод аймгийн иргэдийг орон сууцжуулах асуудалд анхаарч ажиллахыг Сангийн яам болон аймгийн удирдлагад тус тус даалгав.

Previous Post

Ерөнхий сайд зүүн аймгуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх “Дорнодын шинэ сэргэлт” чуулганд оролцов

Next Post

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Next Post
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох мэдээ

Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна

Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна

2 months ago
Б.Болортуяа  дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Б.Болортуяа  дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

2 years ago
Бразилд аадар борооны улмаас 117 хүн амиа алджээ

Бразилд аадар борооны улмаас 117 хүн амиа алджээ

2 years ago
Хятадын эрчим хүчний гурван компани Оросын байгалийн хийн экспортын томоохон төсөлд Shell-ийн хувийг худалдаж авахаар ярилцаж байна.

Хятадын эрчим хүчний гурван компани Оросын байгалийн хийн экспортын томоохон төсөлд Shell-ийн хувийг худалдаж авахаар ярилцаж байна.

2 years ago

Мэдээний ангилал

  • Нийгэм
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

Халуун сэдвүүд

Injury report Kemba Walker Kevin Durant Klay Thompson NBA Trade Deadline Trade Report Trade Update

Сүүлийн мэдээ

Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна

Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна

2023-10-04
Эрдэмтэн судлаачдын бүтээлийг орон нутагт сурталчилж байна

Эрдэмтэн судлаачдын бүтээлийг орон нутагт сурталчилж байна

2023-10-04
Хүүхдүүдэд шинжлэх ухаанч байх ойлголт, хандлагыг төлөвшүүлжээ

Хүүхдүүдэд шинжлэх ухаанч байх ойлголт, хандлагыг төлөвшүүлжээ

2023-10-04
Идэр сумын сургуулийн багш нар улсын дунджаас дээгүүр түвшинд үнэлэгджээ

Идэр сумын сургуулийн багш нар улсын дунджаас дээгүүр түвшинд үнэлэгджээ

2023-10-04
Жилд 4000-6000 гаруй хадгаламжийн нэгж баримтад нягтлан шалгалт хийдэг

Жилд 4000-6000 гаруй хадгаламжийн нэгж баримтад нягтлан шалгалт хийдэг

2023-10-04
Цахим орчны талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байгаарай

Цахим орчны талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж зөвлөгч нь байгаарай

2023-10-04
Улиастай сум орчны бохирдлыг багасгахын тулд хавар, намрын улиралд их цэвэрлэгээ хийдэг

Улиастай сум орчны бохирдлыг багасгахын тулд хавар, намрын улиралд их цэвэрлэгээ хийдэг

2023-10-04
Таримал тэжээлийн ургацын хэмжээ нэмэгджээ

Таримал тэжээлийн ургацын хэмжээ нэмэгджээ

2023-10-04
Улаан хальст саримсыг малын бууцаар бордож органикаар тариалдаг

Улаан хальст саримсыг малын бууцаар бордож органикаар тариалдаг

2023-10-04
Тарваган тахлын эмнэл зүйтэй өвчтөний биеийн байдал сайнгүй байна

Тарваган тахлын эмнэл зүйтэй өвчтөний биеийн байдал сайнгүй байна

2023-10-04

Их уншсан

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
Zavkhan.mn

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Мэдээллүүд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

No Result
View All Result
  • Home
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Сумд
  • Улс төр

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In