• Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих
2025-05-16 өдөр
  • Login
Zavkhan.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Сумд
No Result
View All Result
Zavkhan.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Байгальд халгүй аргаар булаг шандыг хамгаалжээ

2024-01-30
in Нийгэм
0
Байгальд халгүй аргаар булаг шандыг хамгаалжээ
0
SHARES
Share on FacebookShare on Twitter

Эрдэнэхайрхан суманд байгальд халгүй аргаар булаг хашиж хамгаалснаар 21 мянган малыг ундаалах боломжтой болжээ.

Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нэг үр дагавар бол гадаргын ус хатаж ширгэх, урсац хэмжээ нь багасах асуудал юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс ундарга нь татарсан, орчных нь өвс, ургамал халцгайрсан. Усны эх нь малын хөлд гишгэгдэж шаварт дарагдсаны улмаас экологийн доройтолд орсон булаг, бүрдүүдийг хашиж хамгаалах ажлыг төслийн дэмжлэгээр хийж байна.

Тухайлбал Эрдэнэхайрхан сумын Баянзүрхийн булаг нь урд, хойд талаараа олон ундаргатай бөгөөд үүний хоёр нь ширгээд байсан юм. Төслийн хүрээнд тухайн нутгийн 17 өрхийн 21 мянга орчим малыг ундаалдаг булгийн эхийг байгальд халгүй аргаар буюу газар шон суулгахгүйгээр хашиж хамгаалжээ.

-“Уур амьсгал өөрчлөгдөж байна. Зундаа бороо орохоо байгаад, өвөлдөө хүйтрээд ногоо гарахгүй, мал маллахад хүндрэлтэй болж байна. Малын тоо толгой ихсэж бэлчээр их талхлагдаж байна. Бэлчээрийг хамгаалахад аль болох отроор явах, эсвэл хүн нутагладаггүй газарт хариулах, малын тоог багасгах хэрэгтэй юм.  Гэхдээ ус хавччихаад нэг дороо төвлөрдөг болчхоод байна шүү дээ” гэж малчин Ш.Ууганбаяр хэлж байна.

Мөн тэрээр “Миний мэдэхийн энэ хавийн булгууд ерөнхийдөө байхгүй дээ. Наран гээд энэ доогуур сайхан булагтай газар байсан. Одоо ёстой юу ч байхгүй боллоо. Үндсэн булаг одоо манай энд Баянзүрх л үлдэж байх шив дээ. Ерөнхийдөө байгаль, цаг уурын өөрчлөлт, малын даац хэтэрснээс мал бага усанд ихээр шавж булаг ширгэж байгаа болов уу даа. Байгаа булаг шандыг ингэж хашиж хамгаалах нь малчдад дэмтэй төдийгүй малын ундтай болж байгаа нь сайшаалтай юм гэж төслийнхөнд дуулгажээ.  

Эрдэнэхайрхан суманд гэхэд Баянзүрх булаг, Мөсөнгийн булгийг хашиж хамгаалсан аж.

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төслийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зорилтот 4 аймагт нийт 36 булаг хашиж хамгаалахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.

Харин Завхан аймагт өнөөдрийн байдлаар 5 сумын 7 булгийг хашиж хамгаалсан гэж АДАПТ төслийн Завхан дахь зохицуулагч мэдээлэв.

Previous Post

Судалгаа, үндэслэлгүйгээр загас агнуурыг хийх нь тухайн экосистемийг устгах аюултай

Next Post

“Завхан гол” дуу бүтсэн 35 жилийн ой тохиож байна

Next Post
“Завхан гол” дуу бүтсэн 35 жилийн ой тохиож байна

"Завхан гол" дуу бүтсэн 35 жилийн ой тохиож байна

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох мэдээ

Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатарт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатарт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

3 years ago
Ашиг сонирхлыг зөрчил гаргасан шийдвэр гаргасан Ө.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлжээ

Ашиг сонирхлыг зөрчил гаргасан шийдвэр гаргасан Ө.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлжээ

3 years ago
Ким Кардашианыг найз бүсгүйгээ гэж зарлав

Ким Кардашианыг найз бүсгүйгээ гэж зарлав

3 years ago
Нохой хүний хэлээр тусламж дуудах төхөөрөмж ​зохион бүтээжээ

Нохой хүний хэлээр тусламж дуудах төхөөрөмж ​зохион бүтээжээ

3 years ago

Мэдээний ангилал

  • Нийгэм
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

Халуун сэдвүүд

Injury report Kemba Walker Kevin Durant Klay Thompson NBA Trade Deadline Trade Report Trade Update

Сүүлийн мэдээ

Улсын аварга тэмээчинтэй болно

Улсын аварга тэмээчинтэй болно

2024-01-30
Судалгаагаар Сантмаргаз, Завханмандал сумуудын бэлчээрийн доройтол 1-3 жилд сэргэх боломжтой байна

Судалгаагаар Сантмаргаз, Завханмандал сумуудын бэлчээрийн доройтол 1-3 жилд сэргэх боломжтой байна

2024-01-30
Иргэний бүртгэлийн 16 үйлчилгээг киоск машинаас авдаг болжээ

Иргэний бүртгэлийн 16 үйлчилгээг киоск машинаас авдаг болжээ

2024-01-30
Ерөнхий боловсролын сургуулиуд цахим ухаалаг ангитай болно

Ерөнхий боловсролын сургуулиуд цахим ухаалаг ангитай болно

2024-01-30
 Идэр, Тэс, Завхан голын ус маш цэвэр гэж үнэлэгджээ

 Идэр, Тэс, Завхан голын ус маш цэвэр гэж үнэлэгджээ

2024-01-30
Отгон суманд -45 градус хүйтэн хоножээ

Отгон суманд -45 градус хүйтэн хоножээ

2024-01-30
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгожээ

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгожээ

2024-01-30
Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж байна

Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж байна

2024-01-30
Итгэлтэй утаснаас 300 гаруй хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьжээ

Итгэлтэй утаснаас 300 гаруй хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьжээ

2024-01-30
Ойн туруутан амьтдын өвөлжилт хүнд байна

Ойн туруутан амьтдын өвөлжилт хүнд байна

2024-01-30

Их уншсан

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
Zavkhan.mn

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Мэдээллүүд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

No Result
View All Result
  • Home
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Сумд
  • Улс төр

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In