Энэ сарын 25-26-нд шилжих шөнө тус аймгийн Отгон суманд -45 градус буюу хамгийн хүйтэн байв.
Хамгийн дулаан нь Цагаанхайрхан сумын нутгаар -13 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Отгон, Тосонцэнгэл, Нөмрөг сумын нутгаар -32 градус хүйтэн байв. Шөнөдөө -22…-45 градус хүйтэн байв.
Хамгийн хүйтэн нь Отгон сумын нутгаар -45 градус хүйтэн, хамгийн дулаан нь Эрдэнэхайрхан, Цагаанчулуут сумын нутгаар -22 градус хүйтэн хоносон байна.
Завхан аймгийн нийт сумын нутгаар цасны зузаан 5-25см зузаан цасан бүрхүүлтэй байна. Хамгийн их нь Яруу сумын нутгаар 25см, Баянтэс, Тэс сумын нутгаар 24см, хамгийн бага нь Ургамал сумын нутгаар 5см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Өнөөдөр цас ороогүй. Зарим газраар манан, будантай. Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр, температур өдөртөө -13…-32 градус хүйтэн байна гэж Завхан аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний төвөөс мэдээлэв.